10.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 20, 2024

Нийгэм

200 саяын үнэтэй алтаар бүрсэн эмээл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайлах гэмт хэргийг тус цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгийн үнэтэй, алтаар бүрсэн эмээл, 2018 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая...

Ойн хөнөөлт, хортон шавжийн устгал явагдах тул ойд зорчихгүй байхыг анхааруулж байна

Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил 5 дугаар сараас эхлэн явагдаж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3200 га талбайгаас өрөөсгөл хүр...

Аврагчид өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйн амийг аврав

Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч /05.29/ 09:40 цагт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварсан байна. “Шүүтийн тохой” дахь Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын...

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд айл өрхүүдийн хашааг будаж, хаягжууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг "Тохижилт төрийн үйлчилгээг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо - Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид иргэдтэй хамтран ес дүгээр хорооны 14,15 дугаар гудамжны 30 гаруй айлын хашааг будаж, хаягжуулах ажлыг зохион байгууллаа. Иргэдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, шинэ санал санаачлагыг дэмжих, тохижилт,...

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааны нэгдсэн мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 06 сарын 01-нд 09:00-17:00 цагийн...

Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан овоог тахина

УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Алтан овоог Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд тахихаар болсныг дуулгав. Сүхбаатарчууд төдийгүй Монгол түмэн нийтээрээ тахин сүслэн дээдэлдэг энэхүү овоог тахихтай холбогдуулан Зохион байгуулах комиссын зүгээс “Алтан овооны дуулал” хандивын тоглолтыг энэ сарын 30-ны өдөр “UB palace”-т...

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 33 хэм хүрч хална

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай гал гаргахгүй байх, түүнчлэн ой модонд...

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи видеоноос харна уу. https://www.youtube.com/watch?v=COTHq6_xLKQ Албан татвар, төлбөр төлсөн баримт Таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх юм. Татвар төлөгч Та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр...

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийгдэх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
10.1 ° C
10.1 °
10.1 °
43%
0kmh
40%
Мяг
26 °
Лха
10 °
Пүр
16 °
Баа
19 °
Бям
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ