Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй, мөн ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа юм байна. Тиймээс ОБЕГ-аас,
Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт...
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ажиллалаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим...
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20 дугаар хороонд ажиллалаа.
Тус дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн...
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй.
Хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд барилга, дэд бүтэц, барилгын гадна орчны аюулгүй байдлын чиглэлээр хээрийн судалгаа хийсэн. Судалгаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулаагүй, барилгын түр хашааны...
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн...
Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ...
Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм.
Тэмцээний...
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм.
“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж, сурах арга барил эзэмшүүлэхэд мэдлэг...
Нийслэлийн 28,979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28,979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ.
Нийслэлийн хэмжээнд 20,090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг буцаан авах бол 8889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 5.6 тэрбум төгрөг буцаан авна.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
64%
6kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-13
°
- Advertisement -