Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд орон сууцны түлхүүрээ гардан авлаа.
Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд...
Нийслэлд зам засварын ажлыг эхлүүллээ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.
Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн болжээ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Тэгвэл уг замын засварын ажил өнөөдрөөс эхэллээ.
Харин Ботаникийн эцсээс Улиастайн...
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г хүлээн авлаа
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025...
Технологийн шийдлээр даатгалын үйлчилгээг хялбарчилж, түгжрэлд үзүүлэх нөлөөг бууруулах боломжтой
Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос "Жилийн хамгийн том 1️ хувь" аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр "Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө" салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг,...
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй.
Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү байгаа юм. Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн...
Даваа гарагаас өмнө баримтаа бүртгүүлэхийг санууллаа
2024 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын байгууллагаас санууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
32-ын тойрог орчимд шинэчилж буй явган хүний замыг том оврын автомашин эвджээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлхийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.
Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах, гадна фасадаа угаах зэргээр эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байна.
Мөн...
Ховд-Улиастайг холбох авто замын ажлыг эхлүүллээ
Ховд-Улиастайн хатуу хучилттай замын нэг хэсэг Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ.
Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд “Мянганы зам” анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. ”Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад...
Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа.
Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж, малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-5.9
°
C
-5.9
°
-5.9
°
73%
1kmh
40%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-11
°
Лха
-9
°
- Advertisement -