ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр боллоо
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21 өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас өвс тэжээл, улаан буудай худалдан авахад хэрхэн хамтран ажиллах...
Зайсан дахь KFC-ийн урд замыг хааж, засварын ажил хийж байна
Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа. Зам засварын ажилтай холбогдуулан 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 24-ны 23:00 цаг хүртэл KFC сүлжээ их дэлгүүрийн урд замын хөдөлгөөнийг хаажээ.
Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө сахилга, соёлтой...
Мал, амьтан оролцсон тэмцээн зохион байгуулахыг хоригложээ
Өмнөговь аймагтай хил залгаа Дорноговь, Дундговь аймгуудад хонины цэцэг, малын шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжаар Өмнөговь аймгийн хэмжээнд мал, амьтан оролцсон ямар нэгэн тэмцээн уралдаан зохиохыг ирэх оны нэгдүгээр сарыг хүртэл хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн мал, амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар боломжит бүхий талын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу...
Хятадын гаалийг дэмжсэн бодлого явуулаад байна гэв
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэр гаргаснаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төлөөлөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Таван толгой ХХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах "Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого. Харин Цагаан хадны хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 22.4 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийн өртөг төсөвт цуглана. Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон...
Саудын Араб улстай хамтарсан махны үйлдвэр барих ажлын хэсэг байгуулна
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч /2017.08.22/ уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Саудыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн зорилтын талаар товч мэдээлэл өгөв.
Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт “Эрүүл хүнс- Эрүүл...
ХХААХҮ-ийн салбарын төвийн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт амжилттай боллоо
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар аймаг нийслэлийн ХХААГ, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд салбарын бодлого зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилгоор бүсчилсэн сургалтыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Төвийн бүсийн сургалт /2017.08.19-21/ хооронд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Төрийн...
Су.Батболдыг ширээний ард суугаад ярьдаг зүйлээ ажил хэрэг болго гэв
Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа. Тодруулбал, тус худалдааны төвд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Улаанбаатар хотын эргэн тойрон дахь авто захуудыг нэг дор нэгтгэх “Авто худалдааны цогцолбор”-ыг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачлгаар 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот доторхи нэг...
3-5 настай хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь ажлын цагаар бүртгэж байна
Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Энэ жил нийслэлийн хэмжээнд 39220 хоёр настай бүртгүүлнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20000 хүүхэд хамрагдаад байгаа аж. Харин 3-5 настнуудыг уламжлалт аргаар энэ сарын 21-24-ний...
"60 тэрбумын" буюу НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь
НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. Тэдний хэлу буйгаар “МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ....
11 хүн дөрвөн сая төгрөг хожижээ
НӨАТ-ын урамшууллын өчигдрийн үндсэн сугалааны тохиролд 70470451 дугаар тодорч 4 сая төгрөгийн 11 азтан тодорлоо.
Сугалаагаар нийт 12665 баримт тохирсон бөгөөд үүнээс
3 орон таарч 20 мянган төгрөгийн азтан 11371,
4 орон таарч 100 мянган төгрөгийн азтан 1187,
5 орон таарч 500,000 төгрөгийн азтан 96,
6 орон таарч 4 сая төгрөгийн азтан 11 тодорлоо.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
55%
1kmh
0%
Дав
-12
°
Мяг
-14
°
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
- Advertisement -