-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 24, 2024

Нийгэм

Нийслэлийн цагдаагийн газрын нэгдсэн удирдлагын төв нээгдлээ

Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт “Удирдлагын төв” байгууллаа. Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг өнөөдөр зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны...

“Эрдэнэт- Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын шав тавилаа

Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав тавих ёслол өнөөдөр боллоо. “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын бүтээн байгуулалтад 1.3 тэрбум орчим ам.доллар зарцуулна. Уг төслийг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр концессыг Австрали Улсын “Aspire mining” компани эзэмшиж, гүйцэтгэгчээр тус компанийн охин компани болох “Northern railway” компани ажиллана. Тодруулбал, уг төмөр замыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьж, 30 жил ашиглаад төрийн мэдэлд хүлээлгэж өгөх ажээ. Уг ёслолд...

Тэтгэврийн доод хэмжээг 252-300 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ

Тэтгэврийн доод хэмжээг 2018 онд нэмэгдүүлж, хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийг 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Улмаар 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталж, тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн 161...

Тээврийн хэрэгслийн татвараа энэ сарын 24-ийг хүртэл торгуульгүй төлөх боломжтой

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар энэ сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна. Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн...

Малын чанар сайжруулах ажлыг эхлүүллээ

1990 оноос хойш малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ажил орхигдсон. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 27 жилд хийж амжаагүй малын чанар сайжруулах чиглэлээр бодит алхам хийж эхэллээ. Тодруулбал Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Малын тооны өсөлт эдийн засгийн өсөлтөд таатай үр дагаврыг гаргаж байгаа хэдий ч, тогтвортой хөгжихөд малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх...

ЭЕШ-ын дүн ирэх сарын 1-нд гарна

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхлээд өнөөдөр дуусч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонинд нийтлэгдэх бөгөөд дүн оноо долдугаар сарын 1-ний 09:00 цагт www.eec.mn сайтад нийтлэгдэнэ. Шалгуулагчдийн батламж хуудсыг долоодугаар сарын 3-наас эхлэн тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бөгөөд Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид...

Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал ирэх пүрэв гарагт болно

Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Тэгвэл шүүх хурал ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 22-ны 9 цагт болох юм. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн...

Орон нутгийн замын хөдөлгөөний соёлын аян эхэллээ

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж, хүн бүр хайртай гэр бүл, дотны нөхөд, хамт олонтойгоо хамт хөдөө орон нутаг, зусланг ихээр зорьж, нийслэл хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг. Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн...

Сэтгэлзүйчдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулна

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг энэ сарын 19, 20-нд зохион байгуулна. Хүүхэд, гэр бүл хамгааллын үйлчилгээний гол үндэс болсон сэтгэлзүйчдэд зориулсан чадавхижуулах сургалтыг тус газар нь жил бүр зохион байгуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр...

Хар тамхи илрүүлэх багаж төхөөрөмжтэй болов

Монгол Улс, хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй болов. АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий энэхүү тоног төхөөрөмж, техникийг дэмжлэг болгон өгөв. Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
71%
6kmh
40%
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-15 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ