-10.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 24, 2024

Нийгэм

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол  Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв. Бүх цэргийн хар сүлдний их сүлдэчийн командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө,...

Шүүх танхимд хоолойгоо хэрчихийг завдсан И.Бархаст 7 жилийн ял оноов

Шүүх танхимд хоолойгоо хэрчихийг завдсан И.Бархасын шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэлэлцсэн юм. Шүүхээс түүнд биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар тогтоолоо гэж тус дүүргийн шүүхээс мэдээллээ.

Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10...

Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувь болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуваарийн дагуу ээлжит хурлаа өнөөдөр хийлээ. Тус хурлаар олон улс болон дотоодын эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. Сүүлийн үеийн эдийн засаг дахь голлох өөрчлөлт, боломж, эрсдэл, ойрын хугацааны төсөөллүүдийг үндэслэн Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Мэргэжлийн баг хурлын бэлтгэлийг ханган статистик мэдээллүүдээ нэгтгэж судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд урьдчилсан төсөөлөл гарган хэлэлцүүлснээр дээрх...

Галын шалтгаан, учирсан хохирлыг цагдаагийн байгууллага тогтооно

“Говь” ХК-ийн үйлдвэрийн зориулалттай барилгад өчигдөр оройн 20:46 цагийн үед гал гарч нийслэлийн бүх гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн ажиллаа. Тодруулбал, нийслэлийн 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашин, Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх пистерн автомашинуудыг дайчлан 10 цаг гаруй ажиллсны хүчинд үүрийн 07.00 цагийн орчимд галыг унтраасан юм. Харин одоо гарч буй...

Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллоо

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүндэт...

Татвараас чөлөөлөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа

Гаалийн албан татвараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Мөн Засгийн газрын өмнөх тогтоолыг сунгах, үйлдвэр эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагуудаас 623 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэмж хөнгөлөх санал ч иржээ. Иймээс татвараас...

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоно

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж...

Шинэ орон сууцны үнэ 0.63 хувиар буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн дөрөвдүгээр сараас 2.6 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин өнгөрсөн оны үр дүнтэй харьцуулбал 11.4 хувиар буурчээ. Ийнхүү орон сууцны үнийн индекс буурахад тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь нөлөөлсөн гэдгийг Тэнхлэг зууч...

920 хүүхэд хүлээн авах сургууль барих шавыг тавилаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 10 гаруй мянган хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Харин дээрх хороодод шинэ сургууль баригдсанаар ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
62%
5kmh
75%
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-14 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ