Эмч нар шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдлээ
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан цагаан жагсаал Ялалтын талбайд болж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо Төр Засаг, УИХ-д сонордууллаа.
Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын 5 мянга гаруй хүн цуглажээ. Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид ажил хаялт...
Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Хотын даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс явав.
Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд...
“Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа” дугуй ширээний уулзалт боллоо
"Монгол, Оросын Хамтын ажиллагаа -2017" эдийн засгийн чуулга уулзалт энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд "Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа" дугуй ширээний уулзалт өнөөдөр/2017.10.03/ боллоо. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн газар тариалан, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хорооны орлогч дарга С.М Жиряков , ОХУ-ын Хөдөө...
Нэгдсэн эмнэлгүүдийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4” төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн санхүүжилтээр баригдаж буй Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын...
АНУ-д гэрийн хорионд байсан охин Монгол биш болохыг тогтоожээ
АНУ-ын Индиана мужийн Мэри Хеллер гэгч эмэгтэйн үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж байсны нэг нь Монголоос үрчилж авсан хүүхэд байсан хэмээн сошиалаар мэдээлэл цацагдаж байсан билээ.
Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департаментад хандсан.
Төрийн департментаас "Дээрх хоёр охины хэн нь ч...
Монголбанкны алт худалдан авалт 1.3 тонноор өсчээ
Монголбанкны алт худалдан авалт өчигдрийн байдлаар 15.1 тоннд хүрсэн байна.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 тонноор өссөн үзүүлэлт гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Он гарсаар нийт 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаасан байна.
Төвбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ хүрээнд олон нийтийг мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байгаагаа дуулгалаа. Энэ хүрээнд “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд...
“Ногоон хөгжлийн сан” байгууллаа
Орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн тогтолцоог нэвтрүүлж, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулахыг Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгов.
Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа 92.2 тэрбум орчим төгрөг /”Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн...
Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн онцгойгийхон эх орондоо ирлээ
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчид эх орондоо ирлээ.
Баг тамирчдыг Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр болон тамирчдын гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм.
Турк улсын Измир хотноо 2017 оны 09...
Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно
ОУВС-аас 2017 оны наймдугаар сард Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн билээ.
Үнэлгээний дараа 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохиролцжээ. Тиймээс 2018 оны төсөвт 684 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгө олгох 164.2 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Сургуулийн нийгмийн ажилтны цалинг багш нарынхтай адил нэмэхийг шаардав
Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хамтран багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Эдгээр холбооны зүгээс багш нарын цалинг нэмэх шаардлагыг хүүхдийн байгууллагын хувьд бүрэн дэмжиж байгаа ч сургуулийн нийгмийн ажилтныг дурдахгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв.
Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Сургуулийн нийгмийн ажилтан гэхэд 1000 гаруй хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллыг бий болгохын төлөө ажилладаг. Хүүхдийн сургалт хүмүүжилд чухал...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-20
°
Лха
-18
°
- Advertisement -









































