-16.9 C
Ulaanbaatar
Бямба, 11 сар 30, 2024

Нийгэм

УОК: Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутгийн сургууль, цэцэрлэгийн улирлын амралтын хуваарьт зохицуулалт хийхийг даалгалаа

Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдлаа. Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг,...

Хотын дарга дүүжин тээврийн замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжтэй уулзлаа

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Дүүжин тээврийн төслийг...

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан /2024.02.15-ны өдөр/ болж, хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан нээлээ. Хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарсан байна. Тухайлбал, төрийн томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга,агентлагийн дарга, яамдын газар хэлтсийн дарга, аймаг,...

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр Монгол-Алтайн уулархаг нутгаар өнөөдөр, энэ сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Иймд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа...

Азын дугаарыг дуудлагаар худалдаж, 12.7 тэрбум төгрөгийг тусгай санд төвлөрүүлжээ

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины азын гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12.7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна. Тодруулбал, 2021 онд 1998 ширхэг дугаарыг нийт 3.630.800 төгрөгөөр, 2022 онд 2172 ширхэг улсын дугаарыг 4.728.000 төгрөгөөр, 2023 онд 7796 ширхэг улсын дугаарыг...

Өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр хүргэж байна

Аймаг, орон нутгийн Онцгой комиссоос мэдээлж буйгаар нэг боодол өвс дунджаар 11-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Алслагдсан газар 15-18 мянган төгрөг байна. Хэдий ийм үнэтэй байгаа ч УОК-оос мэдээлснээр орон нутагт өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр хүргэж байна Тухайлбал, Дорнод аймагт Мэнэнгийн талд хадаж, өнгөрсөн намар хураасан их хэмжээний өвсийг татан авч тус аймгийн бүх суманд хүргэн зах зээлийн үнээс 50...

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт...

Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа

Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарүерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн...

XVII жарны "ХИЛЭНТ ЭХ" хэмээх МОДОН ЛУУ жилийн МӨР ГАРГАХ ЁС

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Энэ өдөр зүг, мөрөө хэрхэн гаргахыг хүргэе.  ГАЛ СУУДАЛ Гарах зүг, унших тарни, дом “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, хойд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, гал гаргажзүүн хойт...

Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85%
1kmh
0%
Ням
-14 °
Дав
-13 °
Мяг
-12 °
Лха
-10 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ