-31.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

Фото мэдээ

Монгол уран дархчуудын шилдэг бүтээлийг дэлгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог хоёр дахь удаагийн “Монгол дархан 2019” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 124 дархны 162 шилдэг бүтээлийг дэлгэсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тавьжээ. “Монгол дархан-2019” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн дархан нэгдсэн холбоо, Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна. “Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв”-ийн цогц бүтээл шилдгийн шилдгээр...

Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Шангри Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Олон улсын хороотой хамтарч хангажээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 34 орноос гадна...

Афганистанд энхийг сахиулсан монгол дайчдыг шагналаа

Олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын цэргийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр шагнал гардууллаа. Тодруулбал, манай улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслол ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Дээрх бие бүрэлдэхүүн нь Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамт үүргээ амжилттай биелүүлээд ирсэн юм. “Дайчин алдар I-II” медалиар болон “Эх орны төлөө I-III" хүндэт...

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг гишүүд гар өргөн дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 16.25 цагт 81 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын баг байгуулж, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр асуудал хэлэлцэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлнийг танилцуулав. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг...

ЭЕШ-ын хариу нэг цагийн дотор гардаг боллоо

Их, дээд сургуульд элсэгчдийн “ЭЕШ-2019” орон даяар Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар өнөөдөр эхэллээ. Энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлснээс 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Энэ удаа ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан шууд зассанаараа онцлогтой. Шалгалтын хугацаа дуусахад тусгайлан бэлтгэсэн шууд засах байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 67 жилдээ зохиог байгуулагдлаа

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 06-р сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд 1992 онд төрийн зүгээс 06-р сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. Энэ...

Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр...

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд...

“Түүхэнд мөнхөлсөн дүрс” үзэсгэлэнгээс

Монгол улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Түүхэнд мөнхөлсөн дүрс" үзэсгэлэн Театрын музейд нээгдлээ. УГЗ О.Уртнасан нь ”Ардын элч”, “Алтан өргөө”, "Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, ”Өглөө”, ”Тэмцэл”, “Их замын тоос”, "Өв", “Морьтой ч болоосой” 2-р ангийн зураглаачаар тус тус ажилласан юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-31.9 ° C
-31.9 °
-31.9 °
68%
1kmh
0%
Ням
-15 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-19 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ