-4.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 29, 2024

Фото мэдээ

Шилдэг залуу гурван эрдэмтэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо. Анагаахын шинжлэх ухааны...

Чимэглэл хийх ийм л амархан /шинэ жил/

Гарын доорх материалаар шинэ жилийн чимэглэл хийх. Шинэ жилийн баяр бол гэр бүлээрээ өнгөрөөх, жилдээ ганцхан тохиох хамгийн сайхан баяр. Удахгүй болох гэж буй энэхүү баяраар гарын доорх материалаар донжтой, гоёхон чимэглэлүүд хийх бүрэн боломжтой ажээ. Дүрс бичлэг:    

Дэлхийн аваргийн хүрэл медальт М.Анхцэцэг эх орондоо ирлээ

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М.Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыгөргөж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыгамжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан. Тэрбээр хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч...

Түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу...

Утааны эсрэг аав, ээжүүд жагслаа

Утааны эсрэг ээж аавууд" ТББ энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр төлөвлөсөн билээ. Эхний жагсаал нь өнгөрсөн сарын 10-нд Хотын захиргааны гадаа Хотын дарга С.Батболдод хаягласан байсан. Харин хоёр дахь жагсаалаа өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан Ялалтын талбайд жагслаа. Тэд хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ өмнөөс дуугаран ийнхүү жагсан юм. Жагсаалд...

Шинэ цагийн "Юндэн Гөөгөө" /фото/

Кино сонирхогчидын  дунд хүлээлт үүсгээд байсан "Single Ladies 3" уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа танхим дүүрэн үзэгчтэй байсаар байгаа. Тэгвэл энэ удаагийн анги дээр Гэрэлээгийн /жүжигчин О.Дөлгөөний/ хайрыг татаж, дурлуулж чадсан Алтангэрэл гэх залуу зөвхөн Гэрэлээг ч биш кино үзсэн олон олон бүсгүйчүүдийн харцыг булаагаад байгаа. Гүндүүгүй адуучин залуугийн дүрийг бүтээсэн Г.Ананд гэх залуу мэргэжлийн жүжигчин биш СЭЗДС-ийг төгссөн нэгэн гэнэ шүү. Ингээд бүсгүйчүүддээ зориулаад Шинэ...

Чингэлтэй хайрханы явган аялалын замыг тохижуулж, нээлээ

Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Явган аялалын тохижилтын ажлыг өнөөдөр дуусгаж, нээлтээ хийсэн юм. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах...

Богд Жавзандамбын хэрэглэж байсан чулуун эдлэлүүдийг олон нийтэд дэлгэлээ

Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлийг дэлгэсэн “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийв. “Монгол орон чулуун дурсгал ихтэй бөгөөд чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Чулууны ертөнц шавхагдашгүй арвин, давтагдашгүй. Байгалийн чулуу хүний биед онцгой ач холбогдолтой. Байгаль эх 80 сая жилийн өмнө чулууг бий болгосон бөгөөд энэ нь...

Сошиал од Ангуучийн гэрэл зурагнаас...

Сошиал од Ангууч буюу Б.Баттөр гэх энэ залуу өөрийгөө цахимын хунтайж гэж зарлаагүй ч аяндаа л олон мянган фэнтэй болчихсон гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр хэн бүхний хүсээд олохгүй олон лайк, олон дагагчийг цуглуулсан нэгэн. Сүүлийн үед тэрбээр олон сурталчилгааны зураг авхуулж, кинонд тоглох зэргээр амжилттай яваа залуу билээ. Дашрамд дуулгахад түүний фэйсбүүкийн нэрийг "охидын ангууч" гэж л шууд утгаар нь ойлгодог болохоос тун...

Үнэтэй зөвлөгч болж чадах “Төслийн санхүүжилт” ном нээлтээ хийлээ

"Ауруг паблишин"-гаас эрхлэн гаргасан Төслийн санхүүжилт номын нээлтэд банк санхүүгийн мэргэжилтнүүд, бизнес, улс төрийн төлөөллүүд, их дээд сургуулийн профессор, багш нар хүрэлцэн ирж төслийн санхүүжилтийн талаарх өөрсдийн туршлагаа хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн сайхан өдөрлөг болж өнгөрлөө. Төслийн санхүүжилт нь урт хугацаанд томоохон хөрөнгө оруулалт шаарддаг бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн ертөнцөд улам бүр өргөн хүрээтэй ашиглагдаж буй арга, хэлбэр юм. Фордхамын их сургуулийн профессор Жон.Д.Финнерти...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
63%
5kmh
40%
Бям
-0 °
Ням
2 °
Дав
1 °
Мяг
-4 °
Лха
1 °
- Advertisement -

Шинэ мэдээ