-0.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 2, 2024

Фото мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалт эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07 цагт эхэллээ. Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч тэдгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул манай улс анх удаа дахин санал хураалт явуулахаар...

Гадаад улсын зарим иргэнийг Алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагналаа. Эдгээр хүмүүсийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол соёл, түүхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалж, сурталчлан таниулах үйлсийг хичээл зүтгэл, авьяас билгээрээ манлайлан түүчээлж, үндэсний бахархлыг бүрэлдүүлэн цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан дараахь иргэдийг...

БНХАУ руу ямааны мах экспортолж эхэллээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Хүн амын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангах, улирлын хамаарлыг бууруулах, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, мах, сүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж малчдын орлогыг нэмэгдүүлэх, мах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд аяны үндсэн зорилго чиглэж...

Баривчлах ялаар шийтгүүлсэн хоригдлууд суллагдаж эхэллээ

Шинээр баталсан Эрүүгийн хуулийг энэ сарын нэгнээс мөрдөж эхэллээ. Энэ хуулиар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудын ялыг хөнгөлж, заримыг нь чөлөөлж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Дамба,"2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдсэн 4727 ялтныг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялын үндсэн төрөл болох баривчлах ялыг байхгүй болгосонтой холбогдуулан 1-6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн ялтнуудыг...

Төв талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, өнөөдөр...

Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо. Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх...

Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагслаа

Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дахин санал хураалтын товыг наашлуулах шаардлага хүргүүлээд байгаа. Түүнчлэн тус холбооны гишүүд СЕХ-ны байрны гадаа талбайд нь жагсаал хийж байна. Тэд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах, хуулиа биелүүлэх, эрх баригчдаас хараат бус ажиллах, ард түмний эрх ашигт үйлчлэхийг шаардаж байгаа аж.

Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа

Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ. Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг...

Х.Баттулга: Залуучуудаа уриалж зориудаар оройн цагийг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1655-р хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дуусч байна. Нийт хоёр сая орчим иргэн сонгууль өгнө. Иргэдийг тэр дундаа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Монгол ялна.Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.45 цагт ирж саналаа өгөв. Саналаа өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
74%
0kmh
0%
Баа
16 °
Бям
15 °
Ням
14 °
Дав
17 °
Мяг
22 °
- Advertisement -

Шинэ мэдээ