Улаанбаатар хотод метро барих ажлыг Нийслэл Засаг дарга хариуцна
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэдагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахэрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг...
Зээлжих зэрэглэлийн үнэлгээг "B", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээснийг баталгаажууллаа
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлажээ.
Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээснийг дурдсан байна. Тодруулбал:
-Эдийн засгийн сэргэлт, гадаад секторын эрсдэлүүд: “В” зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй бусад оронтой харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв, нэг хүнд ногдох орлого өндөр байна. Гэвч гадаад өр их, валютын нөөц хангалттай...
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй.
Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү байгаа юм. Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн...
“Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно
Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж,Их сургуулийн...
"Яндангүй" приусны утаа түүхий нүүрснээс ч хортой
“Бензин хөдөлгүүртэй автомашины яндан өндөр үнээр авна” гэх зарын дагуу холбогдох дугаар руу нь залгалаа. Харилцуур авсан эр “Ямар машины яндан зарах юм. Өөрийнх үү, хулгайнх уу. Машиных нь он хэд вэ” гэх зэргээр лавлав. Түүнтэй арилжаа хийхээр тохиролцон хүрэх газраа заалгаад, “Да Хүрээ” захын ойролцоох “Автомашины засвар, үйлчилгээ” гэх хаягтай жижгэвтэр байшингийн гадна ирлээ.
Тохирсон газраа ирсэн тухайгаа...
Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй байдал алдагдсан мэтээр мэдээлж буй нь ташаа явдал
"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр хоёр талын гэрээ, түүнчлэн НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан...
Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж...
Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг ажиллаж байна
Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.
Тодруулбал,
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийлээ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д "Чайна Энержи групп" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын "Чайна Энержи групп" компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын...
Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
85%
2kmh
100%
Лха
-9
°
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-15
°
- Advertisement -