-18.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Онцлох

Featured posts

Г.Занданшатар: Татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр (2023.12.25) "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа.  Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн...

Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15,...

Л.Бат-Эрдэнэ: Эрэн хайх, аврах ажиллагаанд нохой ашиглахад цаг хугацаа хэмнэдэг бөгөөд богино хугацаанд амжилттай үүрэг гүйцэтгэх боломжтой

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүний амжилтад хүрэх зам нь дардан байдаг гэдэг.  Аливаад хариуцлагатай, эерэг хандлагатай байх нь мөн л шалгуурын нэг.  “Марта” гэхээр хүн бүрт дотно сонсогдож, тэдний амжилтын түүх ч улсдаа болоод олон улсад  үнэлэгдсэн бол “Алдо” дуудлагатай нохойг сургаад удаагүй ч амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Тэдний “эзэн”-ийг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Түүнийг Лхамхүүгийн Бат-Эрдэнэ гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын...

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ. Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53...

Нөөцийн махыг 431 цэгээр худалдаалж эхэллээ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ. УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд: -Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам,...

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-08, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ. “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын...

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн...

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.17/ голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний 5 хүүхэд 16 нь том хүн байгаа юм. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гол, усны осол...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
78%
2kmh
75%
Мяг
-13 °
Лха
-8 °
Пүр
-5 °
Баа
-5 °
Бям
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ