-12.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Онцлох

Featured posts

Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Номын сан түүх, соёл, өв уламжлал,...

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын даргын зөвлөл өнөөдөр (2023.03.21) Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, ажлын явц байдалтай танилцлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэ хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. Бид хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд ярьж, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг хэдий ч үнэн хэрэгтээ ажиллах хүчин,...

Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа

Манай хоёр улсын Онцгой байдлын салбар дахь харилцаа 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд...

Парламентад суудалтай намууд зөвшилцөн санамж бичиг байгуулав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурлаа. Санамж бичигт: Үндэснийхээ нийтлэг эрх, ашгийг дээдлэн, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг...

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг...

Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд 400 мянга гаруй хүн хамрагджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгууллаа. Сургуулийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ, “Монгол...

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт олгохоор боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/ Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр...

“Smart city-2023” үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ оролцлоо

“И-Монгол академи” УТҮГ-ын төлөөллүүд 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод “Маргаашийн хот” уриан дор зохион байгуулагдаж буй “Smart city-2023” үйл ажиллагаанд оролцлоо.  Энэхүү үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн “Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Орос, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдоод удаагүй байгаа, ноён А.А.Козловыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих өдөр” хашаандаа мод тарьж, үржүүлдэг айлд зочиллоо. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд очив. Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хоёр ач охиныхоо хамт амьдардаг.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
52%
5kmh
75%
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-5 °
Баа
-7 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ