Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан болно.
Улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно
Газар тариалангийн талаар авах Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх, тухайн жилийн улаанбуудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаанбуудайн бодит үнийг наймдугаар сард багтаан тооцож байхыг...
Улсын хэмжээнд 377.0 мянган га-д тариалжээ
Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 377.0 мянган га талбайд тариалалт хийгээд байгааг ҮСХ-ноос мэдээллээ.
Үүнээс:
Үр тариа 291.6 мянган га-д,Техникийн ургамал 59.8 мянган га-д,Төмс 10.4 мянган га-д,тэжээлийн таримал ургамал 10.4 мянган га-д,Хүнсний ногоо 4.8 мянган га-д тус тус тариалаад байна.
Мөн улсын хэмжээнд, оны эхний 5 сард 30.9 сая...
Хонины ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д ажиллалаа.
Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны зах зээлийн 60 орчим хувийг хангадаг. Энэ нь...
Амралтын өдрүүдэд номын баяр болно
Үндэсний номын баяр энэ сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн Баасан-Ням гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
35 дахь удаагийн номын баярын онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах аж. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Номын гэрэлт ертөнц” болон “Азтай савар”...
Жуулчид 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны тавдугаар сарын 4-нд УИХ-аар баталсан. Бид стандартуудаа цэгцэлж дууслаа. Мэргэжлийн холбоог байгуулах үүрэг даалгаврын хүрээнд амжилттай биелж, хоёр удаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын...
Голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, Ерөө, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол болон Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Улиастай, Онон, Орхон гол Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд үерийн түвшинг...
Japan Airlines-ийн анхны нислэгээр 128 япон жуулчин Монголд ирлээ
Japan Airlines (JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. Анхны нислэгээр 128 япон жуулчин Монгол Улсад ирсэн байна.
"Чингис хаан нисэх буудал бол Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын бүтээн байгуулалтаар бий болсон шинэ нисэх буудал. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь өөрөө ихээхэн...
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байнаҮндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй...
Балетын урлагийг, медиа арт урлагтай хослуулсан тоглолт Чингисийн талбайд тоглолоо
Сонгодог урлагийн содон бүтээлийг олон нийтийн хүртээл болгож, жуулчдын сонорыг мялаан, соёл урлагийг сурталчлах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй "Lala Land” медиа арт балетын тоглолт Нийслэлийн төв талбайд амжилттай тоглогдлоо.
Оскарын шагналт "Lala Land” киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр "Lala Land” медиа арт энтертайнмент балетын бүжгэн жүжгийг ерөнхий найруулагч Ц.Цолмонбуд-ын дэг найруулгаар толилуулсан.
Энэхүү...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
66%
6kmh
40%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-7
°
Пүр
-9
°
Баа
-11
°
- Advertisement -