БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн мэдүүллээ.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өргөн мэдүүлж байгаа...
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа.
“Go mongolia” брэндийн...
Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар усанд автаад байна
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг...
Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Үндсэн хуулийн өөрчлөлт ньУлс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бодит ажил хэрэг болно. Цогц өөрчлөлт хийж байж амьдралд...
Нийслэлд нөөцийн мах борлуулж буй цэгүүд
Нийслэлд 3 дугаар сарын 15-наас нөөцийн мах борлуулж эхэлсэн. Есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж байна.
Борлуулалтын цэгүүдийн байршил /дүүрэг тус бүрээр/
“Азийн хотуудын орон сууцны IV форум” болж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон Азийн зургаан орны...
Тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, 2022-2030 онд 27 сая мод тарьж ургуулан ногоон орчин бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Уг зорилтын хүрээнд Тусгай хүчний цэргийн гэрээт албанд элсэхээр суралцаж буй бие бүрэлдэхүүн өнгөрөгч амралтын өдөр буюу 10 дугаар сарын 8-нд бүх нийтийн мод...
Засгийн газрын бүх тусгай сангийн мэдээлэл нээлттэй ил тод боллоо
Засгийн газраас зарласан таван "Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан болохыг ЦХХХЯ-наас өнөөдөр мэдээллээ.
Ингснээр shilen.gov.mn сайтын тусгай сан хэсгээс дараах мэдээллийг дэлгэрэнгүй харж болох аж. Үүнд:
Эмнэлгүүдэд шаардлагатай “Ходоодны дуран оношилгооны иж бүрдэл” гардуулан өглөө
АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд нэгжийн үнэ нь 122,641,000 төгрөг бүхий нийт 981,128,000 төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацид үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг гардуулан өгөв.
Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын...
АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ
МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайдад:
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
85%
4kmh
75%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -