-16.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Онцлох

Featured posts

Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус тус үг...

Д.Эрдэнэбат: Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно

-Засгийн газар үнийг тогтвортой барих, нэмэгдсэн татваруудаа цэгцлэх цаг тооны тоолуур гүйж эхэлсэн- УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.22/  хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болоод цаг үеийн тулгамдаж буй асуудлаар гишүүдийн байр суурийг сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн  хуулийн төслүүдийг  багцаар нь хэлэлцэх зүйтэй гэв "Улсын бүртгэлийн багц хууль...

Б.БОЛОРЦЭЦЭГ: Уурхайдаа гуравхан эмэгтэй операторын нэг нь би

“Эрдэнэс Тавантолгой” компанийн дампын анхны эмэгтэй оператор Б.Болорцэцэгтэй ярилцлаа. -Та хэрхэн уурхайчин болсон бэ? -Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумд төрж, ерөнхий боловсрол эзэмшсэн. Хөдөө мал малладаг байлаа. 2009 оноос аймгийн төвд суурьшин, оёдолчноор ажиллаж эхэлсэн. Ер нь 2000 оны дунд үеэс манай аймагт ашигт малтмалын олборлолт идэвхжин, уурхайнууд олноор байгуулагдсан юм. Түүнтэй холбоотойгоор аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд уурхайд ажиллах боломжтой мэргэшил эзэмшүүлэхээр иргэдийг сургадаг болсон....

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг "Оросын төмөр замууд" НХН дэмжихээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор тус хотын Русский аралд хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг Владивосток хотын Олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Амбан захирагчийн орлогч А.Е.Наздратенко, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн захирал А.Ю.Старичков, Владивосток хотын Засаг...

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав. ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11...

18 байршилд усны урсацыг нэмэгдүүлэх сэтэлгээ хийлээ

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хор уршгийг арилгах бүхий л арга хэмжээг холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж байна.  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэг орчим, 9 дүгээр хорооны зам дагуу, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ гол гэсэн байршилд далан хальсан. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим, Баянзүрх...

Нарантуул худалдааны төврүү нэмэлтээр автобус явуулна

Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ. Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын...

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлалаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав. Тус тэтгэлэг Монгол Улсын урт...

Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ. Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66%
6kmh
40%
Дав
-15 °
Мяг
-12 °
Лха
-7 °
Пүр
-9 °
Баа
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ