18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5 сар 22, 2024

Онцлох

Featured posts

С.Эрдэнэболд:Үзэл баримтлал бол АН-ын философи юм

Ардчилсан нам Үзэл баримтлалаа энэ сарын 7-нд Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Энэ талаар “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. -Ардчилсан намын Үзэл баримтлалыг Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэж баталгаажууллаа. Үзэл баримтлалаа батлахын тулд шинэчилсэн төслөө бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, нэлээн ажил өрнөх шиг боллоо? -Ардчилсан нам Монголын улс төрд шинэчлэл, шинэ соёлыг авчрах ээлжит нэгэн алхмаа хийлээ. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа...

АТГ-аас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт саатуулжээ

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр АТГ-аас цагдан хорьжээ. АТГ-аас өчигдөр Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм. Түүнийг бусдаас 4 сая ам.долларын авлига авсан гэх хэрэгт буруутгаад байгаа юм.

Г.Занданшатар: Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх...

МАН, АН-ын дүрмийн өөрчлөлт болон Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэв

Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ. Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн...

Сайжруулсан түлшний үнэ, түгээлт, борлуулах цэгийг тогтооно

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Ерөнхий сайдын орчны бохирдол,...

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлнэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав. Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна. Мөн Ховд аймгийн Цэцэг...

Мод, модон материалыг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөв

Энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэлж буй хуулийн нэг нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль юм. Уг хуулиар импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлж байна. Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаанд мөрдөх бөгөөд...

Тавантолгойд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж...

5000 төгрөгийн дэвсгэртийг шинэчлэн гаргажээ

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр...

НӨАТ-ын 2018 оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг санууллаа

НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл дуусгавар болохыг Татварын байгуулллагаас сануулж байна. НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт 272.697.943 баримт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
18.1 ° C
18.1 °
18.1 °
42%
3kmh
40%
Пүр
17 °
Баа
8 °
Бям
4 °
Ням
13 °
Дав
18 °
- Advertisement -

Шинэ мэдээ