Төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан.
Тодруулбал, Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг дөрөвдүгээр сарын 15-наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоосон билээ.
Одоо мөрдөж буй захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08.30...
Ажилгүй иргэдийн 58.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болжээ. Үүнээс 23.1 (67.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 (32.4 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 (32.8 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 1.5 (5.9 хувь) мянган хүнээр буурч, 23.1 мянга болсны 12.1 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд...
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ
1968 оны Олимпийн мөнгөн медальт, 1967 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат энэ сарын 09-нд 76 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг...
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног хорих шийдвэр гаргалаа
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног үргэлжлүүлэн баривчилах шийдвэр гаргав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд...
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч,...
Хууль бус Монголын үндэсний бөхийн холбооны тарьсан балаг дуусахгүй нь
Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг...
Монгол Улсын XXV, XXVIII дахь Ерөнхий сайдуудыг баривчиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар ийнхүү баривчилжээ.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 'Рио Тинто'-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх...
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн саналыг хүлээн авахаас татгалзав
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийж байгаа давхар...
Понзи гэх луйврын системд элсэхгүй байхыг анхааруулав
Понзи гэх луйврын системд иргэдийг элсүүлж эхэлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.
Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн...
Ерөнхийлөгч 3333 сурагчийн хамт Тусгаар тогтнол шүлгийг уншлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.
Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
7.1
°
C
7.1
°
7.1
°
49%
1kmh
40%
Пүр
0
°
Баа
0
°
Бям
-0
°
Ням
-5
°
Дав
-4
°
- Advertisement -