-30.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

Онцлох

Featured posts

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тус хорооноос мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн сард 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 (12.9%) мянган төгрөгөөр өсчээ. Дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нэг өрхийн сарын дундаж...

БХБ-ын сайд ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

XVII-р жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд үе үеийн ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахмадуудад хандан хэлэхдээ “Сар шинийн босгон дээр та бүхнийгээ хүлээн авч уулзаж байгаад туйлын их баяртай байна. Салбарын яамны зүгээс өнгөрсөн шинэ жилийн үеэр ч ахмадуудаа хүлээн авч уулзан, санал шүүмжлэл магтаалыг нь...

“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо

“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт амжилттай болж өнгөрлөө. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн ба гала тоглолтод 15 бүтээлийг тодруулан тайзнаа эгшиглэлээ. Наадмын эстрадын дууны төрөлд тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж...

Цахимаар газар өмчилсөн иргэдийн газрын байршлыг шилжүүлнэ

Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу СХД-ийн 21-р хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр боллоо. Өндөрхаан уулын аманд байгаа эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг ийнхүү шилжүүлж байгаа юм. Тиймээс дээрх байршилд сонгогдсон иргэд нийслэлийн...

ЕБС-иудад эрүүл мэндийн бие даасан хөтөлбөр хэрэгжинэ

Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов. Тус хамтарсан Ажлын хэсэгт БСШУСЯ, ЭМЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Тус Ажлын хэсгээс энэ өдөр эрүүл мэндийн боловсролын асуудлаар боловсрол, Эрүүл мэндийн салбарын холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ЕБС-ийн...

Г.Шийлэгдамбад оноосон ялыг өөрчиллөө

Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба болон О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж...

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн болов. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй...

Маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баяртай холбогдуулан  амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэлийг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Маргааш /2018.02.10/  улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт/2018.02.11/ сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро...

МСНЭ-ийн XVII их хурал үргэлжилж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна” хэмээн хэлжээ. Тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явцад улс төрийн нөлөөлөл орох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн хуралд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-30.9 ° C
-30.9 °
-30.9 °
69%
1kmh
0%
Ням
-15 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-19 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ