-1.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 31, 2024

Улс төр

Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Хөрөнгө шийдвэрлэх тухай У.ХҮРЭЛСҮХ 2. Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай* Ж.МӨНХБАТ 3. Хөрөнгө гаргах тухай* Ж.МӨНХБАТ 4. Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай* Ж.МӨНХБАТ 5. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН 6. Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН 7. Хөрөнгө гаргах тухай С.БЯМБАЦОГТ 8. Улсын Их Хурлын...

Ерөнхий сайдын Санкт-Петербург хотноо хийсэн яриа, хэлэлцээ биеллээ олж эхлэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай...

Хоёр дахь шатны санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ “1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Өчигдөр буюу санал өгөх өдөр 27 хүн нас барсан. Мөн түр хасалт хийлгэсэн 44 мянган сонгогч байсан. Үүнээс 3388 сонгогч өөрийн хэсэгтээ санал өгсөн. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.54 хувьтай гарлаа. Өглөөний 9:10...

Хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 9-нд зохион байгуулна

Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Хоёр дахь шатны санал хураалтыг хилийн чанадад ирэх сарын 4-нд, дотооддоо ирэх сарын 9-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Ирц 68.27 хувьтай гарсан сонгуулийг хүчинтэй гэж үзэв СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ үеэр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүн гарсантай холбогдуулж СЕХ сая хуралдаж гурван тогтоол гаргалаа. Нэгдүгээр тогтоол нь сонгогчдын ирцтэй холбоотой байв. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1.988.868 сонгогч...

Дахин санал хураалтад Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цагт дууслаа. Сонгуулийн урьдчилсан дүн гараад байгаа бөгөөд нэрсийн жагсаалтад багтсан 1 сая 978 мянга 298 сонгогч байгаагаас сонгуулийн ирц 66.54 хувьтай буюу нийт 1 сая 320 мянга 571 иргэн саналаа өгчээ. Гэвч аль ч нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал аваагүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл үүсээд байна. Одоогоор АН-аас нэр дэвшигч...

Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь Х.Баттулгыг дэмжжээ

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд энэ сарын 10-11-ний өдрүүдэд оролцож, саналаа өгсөн. Нийт 7209 иргэн саналаа өгөхөөр харьяа ДТГ-таа бүртгүүлснээс 4816 сонгогч санал хураалтад оролцсон юм. СЕХ тэдгээр саналын битүүмжиллийг өчигдөр 22 цагт задлахад: АН-ын нэр дэвшигч Х.Баттулга - 2979 МАН-аас нэр дэвшигч М.Энхболд - 995 МАХН-аас нэр дэвшигч - 740 санал авсан байна.

Хоёр дахь санал хураалтыг явуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль энэ сарын 26-ний өдрийн 07-22 цагийн хооронд болж өндөрлөлөө. Одоогийн байдлаар хоёр дахь санал хураалт болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна хэмээн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авахгүй байж болзошгүй болоод байна. Сонгуулийн тухай хуулинд, "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь...

Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа

Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ. Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг...

Орон даяар санал хураалт дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалт явагдаж дууслаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдсөн. Санал хураалт өнөөдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдах хуулийн заалттай. Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байсан бөгөөд СЕХ-ны 17.00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.57 хувьтай байсан юм.

Х.Баттулга: Залуучуудаа уриалж зориудаар оройн цагийг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1655-р хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дуусч байна. Нийт хоёр сая орчим иргэн сонгууль өгнө. Иргэдийг тэр дундаа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Монгол ялна.Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-1.9 ° C
-1.9 °
-1.9 °
93%
1kmh
75%
Баа
0 °
Бям
-0 °
Ням
-6 °
Дав
-4 °
Мяг
-1 °
- Advertisement -

Шинэ мэдээ