1.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 19, 2024

Улс төр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд (2023.03.03) Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Бид...

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.02) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ...

Үндэсний хороодын бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа. -Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр,...

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны...

Шинэ сэргэлтийн бодлогын төслүүдээ бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урилаа

ОХУ-ын Владивосток хотод үргэлжилж байгаа Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус өнөөдөр бараалхав. Тус банк нь Монголын арилжааны зарим банктай 2000 оноос хойш хамтарч ажиллаж байгаа төдийгүй олон улс, бүс нутгийн хэмжээнд байгалийн хий, нүүрс, зэсийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байгаа туршлагатай аж. Энэ хугацаанд Монгол Улсад...

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт маргааш эхэлнэ

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг чуулга уулзалтад Монгол Улсын...

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ хуулийг 1997 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 16 зүйл, 41 хэсэг, заалт өөрчлөгдөн, хоёр хэсэг шинээр нэмсэн байна. Бусад хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэ хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр “Геодези бол...

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээллээ. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж...

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр 30 гэрчийг сонсоно

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголоор өчигдөр буюу эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсоно. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын...

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
1.1 ° C
1.1 °
1.1 °
69%
4kmh
75%
Баа
5 °
Бям
9 °
Ням
13 °
Дав
14 °
Мяг
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ