1.1 C
Ulaanbaatar
Мягмар, 9 сар 17, 2024

Улс төр

У.Хүрэлсүх: Ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал байна

Монгол Улсын Еөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн дор Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг...

Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван,...

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа. УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт...

Эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв

Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм...

Улс төрийн намын тухай болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ба нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд (2023.04.26) эхэллээ. Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдаар томилогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэр бээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Булган суманд ажиллаж, Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаанд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Баруун хилийн зэвсэгт...

Ч.Хүрэлбаатар: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ зөвхөн биржээр худалдана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, тогтоол зохицуулалтын талаар сайдууд мэдээлэл хийж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний экспортын талаар хийж буй зохицуулалтыг танилцуулж мэдээллээ. Тэрбээр нүүрсний экспорт олборлолт, ачилт, тээвэрлэлт, хилээр гарах хүртэлх үйл ажиллагааг цахимжуулж буйг дуулгалаа. Ингэснээр нэгдүгээрт, одоо нүүрсийг бүх уурхайн аман дээрээс зарах бус экспортод гарч буй нүүрсийг хилийн үнээр худалдах боломжтой болж...

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем ажиллаж эхэллээ

Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
86%
0kmh
0%
Лха
17 °
Пүр
4 °
Баа
5 °
Бям
11 °
Ням
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ