-16.9 C
Ulaanbaatar
Бямба, 11 сар 23, 2024

Улс төр

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ.“Агро-сити”...

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд: “Монгол Улсын Эдийн...

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч болон ХХААБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.   Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилт, түүнийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан  (2024.10.28) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс нь харилцан хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсаас...

Шадар сайд Т.Доржханд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг өнөөдөр хүлээн авч уулзлааМонгол Улсын найдвартай хамтрагч, дэмжигч байгууллага байж ирсэн Дэлхийн банканд Шадар сайд талархал илэрхийлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд бий болсон Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго бол олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөх, эдийн засгийн реформыг эхлүүлэх болохыг суурин төлөөлөгчид танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа. “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ. 2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая...

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,...

У.Хүрэлсүх: Ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал байна

Монгол Улсын Еөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн дор Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85%
0kmh
0%
Ням
-13 °
Дав
-14 °
Мяг
-10 °
Лха
-7 °
Пүр
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ