2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.
УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт...
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав
Монгол дахь Америкийн худалдааны танхимын нэгдүгээр сарын уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж Засгийн газартай хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийв.
Тэрээр Засгийн газар төрийн албаны тогтвортой байдлыг хангах, хууль дээдлэн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө...
Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болов
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын...
Л.Оюун-Эрдэнэ: "60 тэрбум"-ын хэргийг сэргээн шалгаж байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр ярихдаа, "УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр 18:00 цагт албан бичгийнхээ хариуг ирүүлсэн. Албан бичигт УИХ-ын дарга хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авсангүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо. Улмаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах...
Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой...
Ардчилсан нам 16 бодлогын зөвлөлтэй боллоо
Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлүүдээ байгуулж, өнөөдөр батламжиллаа. Тус нам нийт 16 бодлогын ерөнхий зөвлөлтэй болж байна.
Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Тэгвэл Ардчилсан намын гол зорилго бол бодлогын нам байхад...
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...
Унгар улстай түүх, археологи, соёлын өвийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскиг энэ сарын 25-нд хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг вакцинжуулалтын явц, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Мөн Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын...
У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм.
Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн...
0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50000 төгрөг олгоно
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
0%
Ням
-13
°
Дав
-14
°
Мяг
-8
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -