7.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Улс төр

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар /2020.08.20/ Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна....

Г.Занданшатар Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын Салбар хэлэлцүүлэгт үг хэллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөө орой 21.30 цагт (2020.08.20) ОУПХ-ноос зохион байгуулж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын Салбар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Үгийг бүрэн эхээр нь толилуулъя. ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТУУДЫН СПИКЕРҮҮДИЙН V ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэмсэг Спикерүүд ээ, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Юун түрүүнд Дэлхийн парламентуудын спикерүүдийн V хурлыг зохион байгуулж буй Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний...

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан...

Чуулганаар УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 9.20 цагт эхэллээ. Чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийн УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг...

Ерөнхий сайд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь: Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн...

“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг /2020.08.19/ Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн...

ОУПХ-ноос зохион байгуулж буй дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ

Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг (2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал,...

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томилов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томилжээ. Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртэл бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, дээд шатны байгууллагуудад сонгуульт алба...

Казахстан, АНУ-руу наймдугаар сард нэмэлт нислэг хийхээр болжээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 8 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэлээ. Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр...

ХБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ

Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны /2020.08.18/ хуралдаан 77.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хуралдаанд оролцож буй гишүүд болоод ажлын хэсгийнхэнд санууллаа. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой санал байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
7.1 ° C
7.1 °
7.1 °
65%
3kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
15 °
Пүр
16 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ