17.7 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 5, 2024

Улс төр

Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас тус бүр 100 орчим сая ам.доллар орж иржээ. Төсвийн санхүүжилт хэлбэрээр авсан хөрөнгийг тухайлбал Налайхын...

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна....

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Беларусийн Элчин сайдтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ коронавируст цар тахлын үед Беларусь улсад суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг болох, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг эхлүүлсэнд талархал...

Цэцэрлэг, сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг элүүлэх хугацаа, зохион байгуулалтын хэлэлцэн шийдвэрлэлээ. УОК-ын өчигдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын сургалтын байгууллагыг есдүгээр сарын 1-нээс нээх эсэх асуудлыг хэлэлцэж, зарим үе шат, дэс дараалал, зохион байгуулалтыг дахин боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын баг бүх шатны сургууль, цэцэрлэгийг эхлүүлэх зохицуулалтыг дахин боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулав. Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл...

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны цахим уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5 дахь жилийн уулзалт цахимаар болж, Монгол Улсаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо. Нийт 82 орны төлөөлөгч оролцож буй энэ удаагийн уулзалтыг БНХАУ-ын дарга Си Жиньпин ёслол төгөлдөр нээв. Уулзалтаар Ази тивийн макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, "COVID-19"-ийн цар тахалтай тэмцэхэд гишүүн орнуудад үзүүлж буй дэмжлэг, туслалцаа, түүнчлэн тус банкны дунд болон урт хугацааны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцлоо. Азийн...

Сургууль, цэцэрлэгийг нээх шат дарааллыг дахин боловсруулах чиглэл өгөв

УОК-ын хуралдаанаар, бүх шатны сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1-нээс үе шаттай нээх асуудлаар дахин төлөвлөгөө боловсруулахыг чиглэл болгосон талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэв. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар, БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг судлаж санал, дүгнэлт гаргах ажлын баг байгуулж ажиллажээ. Ажлын багт төрийн бүх байгууллагын мэргэжилтэн ажиллаж, санал, дүгнэлтээ өнөөдрийн УОК-ын хуралдаанд танилцуулсан байна. Ажлын багаас хэд хэдэн хувилбар...

УОК сургууль, цэцэрлэгийг нээх эсэхийг хэлэлцэнэ

УОК-ын хуралдаан өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд болно. Хуралдаанаар, COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхны мэдээлэл сонсохоос гадна Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх юм. Мөн есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургууль болон цэцэрлэгийн сургалтыг үе шаттай нээх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.

Д.Цогтбаатар Ковид-19-тэй тэмцэх өндөр түвшний видео хуралд оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Засгийн газраас санаачлан 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хуралд оролцож, үг хэлэв. Тус хуралд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч нар болон 26 улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцлоо. Гадаад харилцааны сайд...

Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан болох хүртэл цагдан хорино

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах, шүүгдэгч С.Мандахбат шинээр нэмж өмгөөлөгч авсан ба, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан тул дээрх...

Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ. Уг хуралдаанаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн  Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
17.7 ° C
17.7 °
17.7 °
25%
5.5kmh
82%
Дав
18 °
Мяг
23 °
Лха
9 °
Пүр
10 °
Баа
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ