4.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 6, 2024

Улс төр

Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж...

Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нартай уулзаж ярилцсан байна. Энэ үеэр байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар...

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өөрийн санаачлан боловсруулсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 1997 онд “Газрын...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа. Гадаадад байгаа иргэдийн асуудлаар: Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна. Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй, наад...

Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2020.05.05) хуралдаан Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн...

Мэргэжлийн буюу богино хугацааны сургалтын төвүүдийг үе шаттай нээнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар мэргэжлийн буюу богино хугацааны сургалт явуулж буй төвүүдийг үе шаттай нээх тогтоолыг баталжээ. Нийт 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Ташрамд дурдахад, УОК энэ сарын 4-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд биеийн халуун үздэг байх, амны хаалт зүүх, аль болох цахим сургалт хийх, ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа...

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын 4 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний...

Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад...

Засгийн газарт төсөв, санхүүгийн онцгой эрх олгоно

УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын...

МАН сонгуульд оролцох батламжаа гардлаа

МАН УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно. Сонгуульд оролцох батламжаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал “Шинийн наймны билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
4.1 ° C
4.1 °
4.1 °
70%
1kmh
0%
Мяг
23 °
Лха
11 °
Пүр
8 °
Баа
6 °
Бям
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ