-24.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Улс төр

Д.Хаянхярваа:Би хууль зөрчөөгүй

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Энэ асуудлаар завсарлага авах эсэхийг намын бүлэг дээр хэлэлцсэн. Улмаар олонхийн саналаар завсарлага авахгүй гэж шийдсэн гэдгийг МАН-ын бүлгийн зарим гишүүд мэдэгдээд байгаа. Тэгвэл тэрбээр хууль зөрчин завсарлага авсан гэх асуудлаар мэдээлэл өглөө. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Огцруулах асуудлаар бүлэг дотроо ойлголцохыг хичээж чамгүй ажиллаж байна. Ойлголцох байх гэж итгэж байгаа. Бүлэг өчигдөр хоёр ч удаа хуралдах...

Т.Аюурсайхан:Ж.Эрдэнэбат албан тушаалдаа үлдэхийн тулд гишүүдийг сүрдүүлж, худалдан авч байна

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авахыг хүссэнээр чуулган завсарласан юм. Тэгвэл энэхүү үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулган шууд Үндсэн хууль зөрчиж байгааг юуны өмнө хэлье. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38.2-т  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал, дүгнэлт...

Д.Эрдэнэбат:МАН дотоод зөрчлөө төрийн танхимд оруулж ирж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг түр завсарлуулав. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр бүх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх эцсийн өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч байсан энэхүү ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн...

Д.Эрдэнэбат: Засгийн газрыг цөөнх биш олонх огцруулдаг юм

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрыг огцруулах шалтгаанаа танилцуулав. Тэрбээр “Засгийн газар найман төрлийн концессын гэрээ хийсэн. Мөн өнгөрсөн жил ажил хийгээгүй, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан асуудлаа хаацайлсан, маш олон хууль санаачлаад буцаасан. Тиймээс Ж.Эрдэнэбат сайдад хариуцлага тооцох ноцтой үндэслэл байна гэж үзсэн. Энэ асуудлыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заасны дагуу, Дэгийн 38.1 дүгээр...

Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа

Унгар Улсын Будапешт хотноо энэ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг...

Д.Эрдэнэбат: Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ

  -Бид олонхийн дотоод асуудалд  үнэхээр оролцохгүй байгаа- УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.08.30/ ээлжит бусаар хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлаар хуулийн төслийг өргөн бариад байгаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хоёр зүйл дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байна. Монгол...

Засгийн газрыг огцруулах асуудалд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.08.24/  ээлжит бусаар хуралдаж,  Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан талаархи мэдээлэл, есдүгээр сарын 08-11-нд Өмнөговь аймагт болох Ардчилсан намын говийн бүсийн чуулганы асуудлыг тус тус хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг сонслоо. Уг  асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгууллаа гэж УИХ...

Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хүүхдийн мөнгө олгох болон өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд нараас удаа дараа шаардсан. Учир нь ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны Ардчилсан намын бүлэгт өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Сангийн яамны дэд сайд...

Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авна гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ургацын урьдчилсан балансыг танилцууллаа 2017 оны ургацын урьдчилсан балансыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Ургацын урьдчилсан балансаар 271,8 мянган тн...

Л.Эрдэнэчимэг, Б.Баатар нар Ерөнхийлөгчид зөвлөх нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж 16 хүнийг орон тооны бус зөвлөхөөрөө томилжээ. Кино урлаг, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр хоёр, хоёр хүнийг томилсон байна. Орон тооны бус зөвлөхүүд: Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
1kmh
0%
Мяг
-13 °
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-5 °
Бям
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ