Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм.
Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого,...
Д.Болд нарын зөвлөхийг ажлаас чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлөв. Харин Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.
С.Баяр нарыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөнө гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын...
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ.
“Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна.
“Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар...
Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын өнөөдрийн /2017.07.18/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо. Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.
Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв
Салбараа болон төрийн албан...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2017.07.15/ шуурхай хуралдаан зарлан түймрийн нөхцөл байдлыг хэлэлцсэний дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарч буй түймрийн голомтод ажиллалаа. Тэрээр Онцгой байдлын албан хаагчдад хэрэгцээтэй байгаа хүнс, хувцас зэргийг хүлээлгэн өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны зарлиг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо. Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэндчилгээ ирүүлжээ
Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа
Эрхэмсэг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,
Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилсан засаглал, чөлөөт, нээлттэй эдийн засгийн тогтолцоо, олон улсын аюулгүй байдал болон шудрага ёсны дэг...
Ц.Элбэгдорж: Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх, түмэн олны минь үйлс дэлгэрэх болтугай
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Чингис хааны талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт ард, иргэд ээ!
Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа!
Эрхэм хүндэт...
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчид гардууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
66%
6kmh
40%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-7
°
Пүр
-9
°
Баа
-11
°
- Advertisement -