-11.9 C
Ulaanbaatar
Лхагва, 11 сар 27, 2024

Улс төр

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа. Товч мэдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.Гашуунсухайт-Ганцмод боомтын хил...

Эмийн жорыг цахимжуулахад бэлэн болжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эмийн жорыг И-Монголиад оруулж байгаа талаар дараах мэдээлллийг өглөө. Тэрбээр ярихдаа “Эмч жороо И-Монголиа системд оруулснаар, эмийн санч цаасан жор асуухгүйгээр цахим системээс эмчийн жорыг харах боломжтой. И-Монголиа системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харж болно. Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монголиа систем...

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний...

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна.  Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд  төгрөг болон тэлж,...

УИХ-ын дарга Г.Занданшатар: Зам дагаад орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэнэ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд оролцлоо. Улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тавих уг зам нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн 89.13 км хатуу хучилттай автозамын ажлын нэг хэсэг нь юм. Замын бүтээн байгуулалтын ажлыг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ жил Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлэн...

Хөнгөн аж үйлдвэрийн салбараас анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар төрлөө

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР...

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт  90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд...

Канад улсаас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд...

Автомашины янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” УИХ-ын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, энэ сарын 25-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. УИХ 2018 оны нэгдүгээр сарын тавны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
85%
3kmh
100%
Пүр
-3 °
Баа
-2 °
Бям
-5 °
Ням
-15 °
Дав
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ