-8.9 C
Ulaanbaatar
Лхагва, 11 сар 27, 2024

Улс төр

Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авна

Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж,...

Унгар улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж буй юм. Мөн агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ...

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн...

ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн...

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа. Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад...

Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх ээлжит уулзалтаа Ерөнхий сайд Дамбадаржаад хийлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн...

АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд...

Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг хийж, танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн...

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
73%
7kmh
75%
Пүр
-3 °
Баа
-2 °
Бям
-5 °
Ням
-18 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ