Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох...
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон...
7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс...
Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц, “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион...
АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараагаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Цаг агаар огцом хүйтэрсэний улмаас томуу, томуу төст өвчлөлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар салбарын яамнаас өчигдөр шийдвэрлэсэн. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлээс...
МАН: УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэж үзсэн
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэн дэмжсэн байна. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”УИХ-ын сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн. Үүний дагуу парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, хэлэлцэх...
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ
Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны...
УИХ-ын гишүүдэд амралтын өдрүүдэд орон нутагт ажиллахыг үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох үеэр УИХ-ын гишүүдийг орон нутагтаа ажиллаж, малчдын өвөлжилтийн байдалтай танилцахыг анхаарууллаа.
Тэрбээр, Гадаа -26 градус хүйтэн байна. Цаг агаар эрс хүйтэрлээ. Саяхан болсон цасан шуурга, цочир хүйтрэлийн улмаас малчид амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Ийм учраас энэ амралтын өдрүүдээр гишүүд орон нутагтаа...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон нь хувь хүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс гадна улс орны нэр хүнд олон улсын тавцанд өсөж, байр суурь бэхэжсэн, олон улсын байгууллагууд Монгол Улсад итгэж байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
63%
2kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-12
°
- Advertisement -