Засгийн газрын хуралдаанаар "Шинэ сэргэлт гүүр" төслийн танилцуулгыг хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал...
Г.Занданшатар: Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна
“Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.22/ өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо,Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын...
Г.Занданшатар: Элчин сайд М.П.Сингх манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.21) Бүгд Найрамдах Энэтгэх Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг бүрмөсөн нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад ажиллах таван жилийн хугацаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам...
Элчин сайд Кобаяши Хироюкийг “Алтан гадас” одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ.
Мөн “Оюун санааны хөрш” Энэтхэг...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн...
ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан
2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийсэн дүрс бичлэгийг ашиглаж хятад хэлээр мэдээлэл бэлтгэн, олон нийтийн сүлжээнд байршуулсан асуудлыг залруулж мэдэгдэл гаргасантай холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Тэрбээр “Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн...
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана
Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн...
Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа
Зэвсэгт хүчний ... дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо.
Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
64%
6kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-13
°
- Advertisement -