0.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 28, 2024

Улс төр

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах,...

Ирээдүйн өв сангийн тухай хуультай холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай", Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын...

Монгол Улсын Их Хурал анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.  Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг...

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.11.13) Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд манай улсын эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээгээд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын Ротари клуб байгуулагдсанаас хойш 30...

“E-Mongolia 4.0” системийг хиймэл оюун ухаан ашиглан хүртээмжтэй байдлаар хөгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.   Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран  “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia,...

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа. Хариуцсан алба, салбар, хамт олноо чадварлаг удирдан, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Мөнхбаярын Түмэнжаргал, ахлагч Даваасүрэнгийн Ганзам нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”-гоор;Мэргэжлийн ур чадвар, туршлага, сахилга, зохион байгуулалтаараа манлайлж, хүлээсэн...

2024 оны улсын нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг байна

Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. 2024 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өсөж, нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэх, мөн инфляци 8.5 болж буурах, ДНБ 74 их наяд төгрөг болох, нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг байна хэмээн 2024 оны төсөвт тооцоолж суулгажээ.

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт боллоо

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа хөрөнгө оруулалт болон бусад хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар хөндөж ярилцлаа. Мөн Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар...

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс чухал “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шат...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
0.1 ° C
0.1 °
0.1 °
59%
4kmh
40%
Баа
-3 °
Бям
-4 °
Ням
-13 °
Дав
-13 °
Мяг
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ