Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2023.11.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд БНСВУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-той уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-той уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо хөгжлийн төлөө олон жил тууштай зүтгэж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй,...
Г.Занданшатар: Сурагчдыг 12, 1 дүгээр сард амрааж, хичээлийг зуны сарууд руу шилжүүлбэл ямар вэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирүүлж буй саналыг уламжилсан. Тэрбээр, Эрчим хүчний яамнаас мэдээлж байгаагаар өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна....
БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчдийг Монголд Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны шинэ жарны босгон дээр ноён Жансамон Жаняаладыг БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайдын түвшинд Монгол Улсад албан...
Монгол-Вьетнамын бизнес форум Ханой хотноо боллоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр оролцлоо.
Форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим...
Монгол, Вьетнамын хамтарсан мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийн урилгаар 2023 оны 11...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэвлэлд мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, эртний түүхэн улбаатай, найрсаг харилцаатай Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр эх орондоо найрсаг дотноор хүлээн авч...
Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:
1. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-5.9
°
C
-5.9
°
-5.9
°
73%
1kmh
40%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-11
°
Лха
-9
°
- Advertisement -