Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ.
Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа.
Г.Занданшатар: НӨАТ-ын тухай хуулийн мөрдөлтийг сайжруулснаар 534.35 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжтой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрээр НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн...
Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа
Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.01) Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гээд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70...
“Эрдэнэс таван толгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайланг авч хэлэлцсэн байна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус оны аравдугаар сарын 26-ны өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Энэхүү шийдвэрийн хүрээнд уг компанийн үйл ажиллагааг сайжруулах,...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц...
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар,Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,“Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан,Өвлийн аялал жуулчлалын талаар,Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-5.9
°
C
-5.9
°
-5.9
°
79%
1kmh
40%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-11
°
Лха
-9
°
- Advertisement -