3.1 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 29, 2024

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин...

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын байранд зочиллоо

Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн Монгол...

“Тэрбум мод”, “Ногоон өв” санаачилгыг уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулна

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЖАПАРОВТ БАРААЛХАВ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр...

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.10.23) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн...

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-өргөдөл...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглээд Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын харилцаа, бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг...

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч М.Димовскаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.23) НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч М.Димовскаг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар туршлагатай Суурин төлөөлөгч томилогдсонд баяртай байгаагаа хэлж, хатагтай М.Димовскад ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, өнгөрсөн зургадугаар сард “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр дэмжин ажилласанд талархал илэрхийлж, энэхүү чуулга уулзалтаар жендэрийн эрх...

МАН: Замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Улаанбаатар  хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй танилцаад, агуулгын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд тусгасан татварын өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлыг судалж, нухацтай авч үзэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер нар гарын үсэг зурав.  Хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь танай компани Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
3.1 ° C
3.1 °
3.1 °
44%
0kmh
40%
Бям
-4 °
Ням
-14 °
Дав
-13 °
Мяг
-12 °
Лха
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ