УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг охиныхоо асуудлаар Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга хандаж гомдол гаргажээ.
Тодруулбал, түүний охин Г.Номуундарь цахим сүлжээнд нэгэн бичлэгийг цацсан нь нийгэмд шуугиан тариад байгаа. Тухайлбал, өөрийгөө болон хамаатны дүүгээ хар тамхи хэрэглэгч хэсэг залууст хүчирхийлүүлсэн. Тиймээс тэднийг нэр устай нь олон нийтэд зарлаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахыг хүссэн билээ.
Харин охины аав Д.Ганхуяг энэ хэргийн үнэн мөнийг олтол явна гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү хэргийг үнэн шударгаар шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.