Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499’700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгожээ.
Харин энэ оны эхний 11 сарын байдлаар 638’975 татвар төлөгч иргэнд 60.8 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байна. Тиймээс Татварын ерөнхий газраас буцаан олголтын системийг боловсронгуй болгох чиглэлээр яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг цахим хэлбэрээр, аливаа нэг хүндрэл чирэгдэлгүйгээр татвар төлөгч иргэдэд хуулийн хугацаанд бүрэн олгох ажлыг зохион байгуулна гэдгийг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал ярьжээ.