Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал хөшгөө нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, уг ажил 98 хувьтай байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хэлж байна. Үндсэн гэрээнд тусгасан ажлыг бүрэн хийж дууссан ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болжээ. Одоогоор агаарын хөлгийн ангар болон катерингийн ажил дутуу байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах аж.
Одоогоос 10 жилийн өмнө энэ бүтээн байгуулалтын тухай ярьж эхэлсэн түүхтэй. 2013 онд Япон Улсаас 65.5 тэрбум иен буюу 560 сая ам.долларын зээл авснаар шинэ нисэх буудал барих ажил эхэлсэн юм. Зээлийг 40 жилийн гэрээгээр авч байгаа бөгөөд эхний 10 жил хүүгүй. Сүүлийн 30 жилд жилийн 0.1 хувийн хүү төлөх юм.
Уг нисэх буудал нь 22 хөлөг буух, гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай байх гэнэ. Одоогийн нисэх буудлаас зурвас ашиглалтын хувьд 73-98 хувьд хүрэх гэнэ. Мөн цаг агаарын тааламжгүй байдлаас үүссэн байдлыг 2.3 хувиас бага хэмжээнд хүргэн бууруулах гэнэ.