Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийлээ.
2017 оны 8 дугаар сард “Очир төв” буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Олныг цочирдуулсан энэ хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжигтнээр татан, саатуулаад мөрдөн шалгаж байгаа юм.
Уг гэмт хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх хэрэгтэй гэж үзээд өнөөдрийн шүүх хуралдаанаас прокурорт шилжүүлсэн байна.