Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засаж буй залуугийн зураг нийгмийн сүлжээгээр цацагдаж, иргэдийг маш ихээр бухимдуулсан. Тэгвэл энэхүү зүй зохисгүй үйлдлийг хийсэн этгээд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч ажээ. Түүнийг олон нийтийн газар бие зөв боловсон авч яваагүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.
Тушаалд: "Д.Нэмэхбаяр нь 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдөр олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан үйлдэл нь төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан тул үүрэгт ажлаас нь халсугай" гэсэн байна.