Найруулагч Г.Бадамрагчаагийн бүтээл "Үүлэн хээтэй орчлон" адал явдалт уран сайхны кино "Тэнгис" кино театрын дэлгэцнээ өнөөдрөөс эхлэн өдөр бүр гарч эхэллээ. Тус киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ижил нэрт романаас сэдэвлэн бичсэн бөгөөд гол дүр Сугар хатны дүрд жүжигчин Р.Анхням тогложээ.
Учир нь олдохгүй тайлагдашгүй нууц аллагууд, тэдгээрийн зангилааг тайлахаар яваа мөрч түшмэл, түүний хайр дурлалын тухай энэхүү бүтээлд өгүүлэх аж. Мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тоглосон бол хайртай бүсгүй Хулангоогийн дүрд залуу жүжигчин Ж.Гүнжидмаа тоглосон байна. Дашрамд дуулгахад, "Үүлэн хээтэй орчлон" УСК өдөр бүр 19:00, 22:00 цагт "Тэнгис" кино театрын дэлгэцнээ гарах юм байна.