“Уурхай миний нүд”-ээр” хөтөлбөрт Өмнөговийн оюутнууд хамрагдлаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 онд орон нутагтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж, хөгжүүлэх, идэвхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ дагуу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр оюутан залууст "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайчдын хөдөлмөр бүтээл, ирээдүйн томоохон бүтээн байгуулалт, амжилтыг ойлгуулах, уул уурхайн салбарт ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, компанийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор "Уурхай миний нүдээр” хөтөлбөрийг зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн нийт 20 оюутан оролцон, уурхайтай танилцаж, цаашид уурхайд дадлага хийх, ажиллах талаар сонирхож, хэрэгтэй мэдээллүүдээ инженер техникийн ажилтнуудаас тодруулав.

Мөн компанийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, сургалт, судалгааны албанаас орон нутгийн оюутнуудад ажил, мэргэжлээ сонгох "Говийн ирээдүй” мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсанхөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлэх юм.

Орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд өнгөрсөн гуравдугаар сардӨмнөговь аймгийн Цогтцэций сумын ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгох мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулж, "Архив, албан хэрэг хөтлөлт”,"Санхүү нягтлан бодох бүртгэл”,"Компьютерийн хэрэглээ, программ хангамж”, "Төсөл бичих арга зүй” гэсэн чиглэлээр нийт 144 иргэнийг сургалтад хамруулж, амжилттай төгсөгчдөд сертификат гардуулсан.