Covid-19 цар тахлаас шалтгаалж сургууль цэцэрлэг амарч хүүхдүүд гэрээсээ гарахгүй байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэртээ байх хугацаандаа гэмтэж, бэртэх болон ахуйн хүрээний осолд өртөх эрсдэл ихсэх хандлагатай байна.
Эцэг эхчүүдийг анхаарлаа ахиулан сонор сэрэмжтэй байхад уриалж эрүүл мэндийн даатгалын боловсрол олгох зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Insur компани хамтран ХАМТДАА ХАМГААЛЪЯ аяныг эхлүүллээ.
“Анхаарлаа ахиулъя” уриа дор бага насны хүүхдийн гэнэтийн ослын даатгалын талаар мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Аян 4 сарын 20ноос 6 сарын 10 хооронд үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн мэдээлэл таниулах үйл ажиллагаа, цахим болон бусад сувгаар сэрэмжлүүлэх сурталчилгааны ажлууд хийгдэх ба байгууллага аж ахуй нэгжийг бага насны хүүхэдтэй ажилчдаа зайнаас ажиллах боломжоор хангахад уриалсан ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн Инсур аппликейшн талаар танилцуулж хувийн эрүүл мэндийн даатгалд хялбар хамрагдах боломжийг танилцуулах юм.
Та хүүхдийнхээ төлөө жилд 20,000 төгрөгийг төлөөд 5-10 сая хүртэл эмчилгээ үйлчилгээний зардлыг буцаан авах боломжтой даатгалын үйлчилгээг танилцуулах юм.
Автомашинаа цаг алдалгүй даатгадаг шигээ, аминаас үнэтэй үр хүүхэд дүү нарынхаа эрүүл мэндийг даатгаж хэвших нь бидний хувьд чухал ойлголт болоод байна.
Хариуцлагатай эцэг эх эсэхийг тань хүүхдээ даатгуулсан эсэхээр ч харж болох юм.
Хүүхдийг гэртээ байх хугацаанд сайтар анхаарч, аюултай зүйлсийг тайлбарлан ярилцаж, ганцаар болон бага насны хүүхдүүдтэй үлдээхгүй байх, томчуудаар асруулахыг аяны зүгээс уриалж байна.