Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ өнөөдөр Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна. Сүхбаатар дүүрэг 22861 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах бөгөөд явуулын 75, түр 11 цэгээр шинжилгээг авахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах салбар зөвлөлийн тэргүүн Б. Энхболд “Иргэд та бүхнийг тандалт, илрүүлгийн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-дээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр иргэн бүр хариуцлагатай байж эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г хийхэд туслалцаа үзүүлж буй төрийн албан хаагчид, эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа. гэв.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах байршил: