Багцалсан сум барьсан фракцийн төлөөлөл ах нар намын даргад өрсөлдөж, барин тавин нэгнээ муулж, ар өврөөр нь харин намын гишүүд нь фракциараа зодолддог тэр цаг ард хоцорчээ. Ардчилсан нам О.Цогтгэрэлийн хэлснээр илүү хөнгөн, О.Амартүвшиний хэлснээр зөв бодлоготой, С.Эрдэнэболдын оноож дүгнэсэнчлэн шинэ, Д.Пүрэвдаваагийн олж харснаар нам төвөөс гишүүн төвтэй нам болох замдаа шуудрав.
Энэ нь эгэл жирийн гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох, ингэхдээ фракцийн зарчмаар бус өрсөлдөөнд тунаж үлдсэн нь аль нэг дарга, фракцийн дэмжлэггүй өрсөлддөг эрүүл сэтгэхүйтэй байгаа нь энэ удаагийн сонгуулиас харагдаж байна. Тэд сум барьсангүй, зарим нэгэн шиг ташуур барьж гүйсэнгүй.
Харин ардчиллын алтан хараацай, ардчиллын дуу хоолой болсон С.Зориг агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн намаа зөв бодлоготой, шинэ замтай, хүнд нүсэр аппаратгүй хөнгөхөн болгох замдаа гарав. Намын даргатай бус намын гишүүн төвтэй болгохоор нэг үеийн залуус нэг санаа, нэг зорилготой цугтаа шинэчлэх нь ээ.
Дөрвөн өөр салбарынх атлаа зөвхөн нэг зорилгын төлөө зүтгэж буй эдгээр дөрвөн залуусыг АН-ын гишүүд дэмжигчид, ард түмэн “эвтэй дөрөв” хэмээн нэрлэчихсэн байна билээ. Угтаа тэдэнд хар хор алга юм билээ. Хойгуур урдуур нэгнийхээ эсрэг хор хутгасангүй. Эрүүл үзэгдлийг харуулж байна. Нам дотроо фракци болж хуваагдсан ах нарын даалгавраар өрсөлдсөнгүй. Цэвэр итгэл үнэмшлээрээ, намаараа дамжуулан Монголдоо өөрчлөлт авчрах гэсэн зорилгоор нэгдсэн учраас тэр биз ээ. Эвтэй дөрөвт амжилт хүсье.