Улаанбаатар хотод коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана.
Эдгээр цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8,050 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээний зургаан цэг өнөөдрийн 09:00-12:00 цагт ажиллах юм байна.