Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД
НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол
- Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
- “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
- “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.
- “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- “Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
- “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
- “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Худалдах худалдан авах гэрээ /нотариат/
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
- “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
- “худалдах, худалдан авах гэрээ”
- “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
- “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
- “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
Шаардлагатай ториолдолд
- Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
- Орлого нотлох баримт
ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
- “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
Шаардлагатай ториолдолд
- Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
- Орлого нотлох баримт
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
- “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/